Махны үнэ буурч, гурил өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.17-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурч, гурил өсчээ

Махны үнэ буурч, гурил өсчээ

Махны үнэ буурав

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.5 хувь, үхрийн ястай махны үнэ 1.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувь, адууны ястай махны үнэ 0.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч, адуу болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 9-р сарын 13-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6170 төгрөг, үхрийн /ястай/ мах 7270 төгрөг, үхрийн цул мах 8380 төгрөг, адууны /ястай/ мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн үнэтэй байв. Махны үнэ буурах болсон шалтгаан нь хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор сургалтын төлбөр төлөх үүднээс малчид их хэмжээний мах бэлтгэх болсон байна.

Гурилын үнэ өсөв

Харин гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, савласан дээд гурил 0.8 хувь, задгай 1-р зэргийн гурил 0.7 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн үнэд өөрчлөлт орсонгүй

Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны үнэ буурав

Шинэ ургац гарсантай холбоотойгоор төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.9 хувь, луувангийн үнэ 5.4 хувь, байцааны үнэ 0.1 хувь, хүрэн манжингийн үнэ 4.8 хувь, сонгины үнэ 2.3 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 3.9 хувь, байцааны үнэ 1.1 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж