Талийгч охин архины хордлогод орсон байсан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.17-нд нийтлэгдсэн

Талийгч охин архины хордлогод орсон байсан нь тогтоогджээ

Талийгч охин архины хордлогод орсон байсан нь тогтоогджээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр  хорооны нутаг дэвсгэр “Очир" төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан.

Тэгвэл охины үхлийн шалтгааныг тогтоожээ. Тодруулбал, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан гэсэн албан дүгнэлт гарсан байна.

Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогджээ. Тиймээс хамт байсан залуусыг нь насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа хүчээр уулгасан мөн биеэ удирдах чадваргүй болсон үед нь бэлгийн дур хүслээ хангаж, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж