Газар өмчлүүлэх ажил түр зогсчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.17-нд нийтлэгдсэн

Газар өмчлүүлэх ажил түр зогсчээ

Газар өмчлүүлэх ажил түр зогсчээ

Иргэдэд 0.7 га газар өмчлүүлэх ажил түр зогссон байна. Нийслэлийн Газрын албанаас мэдээлснээр, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл иргэдэд 0.07 га газар  өмчлүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэхдээ энэ оны долдугаар сар хүртэл нийт 69 мянга 836 иргэнд 3491.8 га газар өмчлөх зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Мөн он гарснаас хойш 723 сая төгрөгийн хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулж, улсын төсөвт орлогыг нь төвлөрүүлжээ. Энэ нь нэг жилийн өмнхөтэй харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Дуудлагаар худалдах боломжит газар 425 байрлалд байгаагийн дотор ‘Чингис хаан’ нисэх онгоцны буудал явах зам дагуу Яармагийн газрууд багтсан байна.  Эдгээр газрыг ашигтай бүс гэж үзэн, эхлэх үнийг 120-300 сая хүртэл төгрөгөөр үнэлсэн гэдгээ нийслэлийн Газрын албанаас онцлов. Түүнчлэн газар худалдаалах анхны үнийг тогтсон жишгийн дагуу ашигтай байрлал, үйлчилгээ эрхлэх боломж зэргийг харгалзан гаргадаг ажээ.

Монгол Улсад хууль бус газрын наймаа их болсныг Дэлхийн банкны гурван жилд нэг удаа гаргадаг тайланд дурдсан байна. Тухайлбал 2013-2015 онд 26.9 их наяд төгрөгийн хууль бус газрын наймаа явагдсаныг дурджээ. Харин 2015-2017 онд энэ тоо 45 хувиар буурсан юм. Түүхэн статистик үзүүлэлтийг авч үзвэл, 2003 онд газрын дуудлага худалдаанд179 иргэн аж ахуйн нэгж оролцсон нь хамгийн өндөр дүн болсон. Харин 2016 онд хамгийн муу оролцоотой жил байсан нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой байжээ.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж