АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны сүүлчээр Өмнөд Солонгос, Хятад, Япон улсад албан ёсны айлчлал хийх тухай өөрөө мэдэгджээ. Air Force One онгоцноос хийсэн мэдэгдэлдээ тэрбээр айлчлал ирэх арваннэгдүгээр сард товлогдох магадлалтай, мөн тэр үеэр Вьетнамд болох АПЕК /Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа/-ийн чуулганд оролцож магадгүй гэдгийг хэлсэн байна. Айлчлалын гол зорилго Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр, мөн худалдааны асуудал байх ажээ.
С.ЦЭЛМЭГ