Төгрөг суларч, валют чангарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.17-нд нийтлэгдсэн

Төгрөг суларч, валют чангарч эхэллээ

Төгрөг суларч, валют чангарч эхэллээ

Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш 2460.55 нэгжид хүрлээ. Ингэснээр есдүгээр сар гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 30 орчим нэгжээр сулраад байна. Харин юаньтай харьцах төгрөгийн ханш 375.71 нэгжид, рубльтэй харьцах төгрөгийн ханш 42.69 нэгжид хүрч чангарсан байна. Ийнхүү төгрөгийн ханш бусад голлох валютуудын эсрэг суларсныг зарим шинжээчид улс төрийн орчин дахь тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газар огцорсноос хойш ам.долларын албан ханш 13 гаруй нэгжээр чангарч, эсрэгээрээ төгрөгийн ханш сулраад байна. Пүрэв гарагт явагдсан гадаад валютын дуудлага худалдаагаар банкнууд 2460.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 59.6 сая ам.доллар худалдан авах, 367.29 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 14.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк 2460.50 төгрөгийн нэг ханшаар 26.7 сая ам.долларыг нийлүүлжээ. Харин банкнуудаас своп, форвард хэлцэл байгуулах санал ирүүлээгүй тухай албаныхан мэдээлэв.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж