Өвлийг өнөтэй давахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2017.09.17-нд нийтлэгдсэн

Өвлийг өнөтэй давахад бэлэн үү?

Өвлийг өнөтэй давахад бэлэн үү?

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн орон сууцны хэрэглэгчдэд халаалт тавьж эхэлсэн билээ. Одоогоор, засвар, хяналтын ажил үргэлжлэн явагдаж байгаа гэнэ. Албан байгууллагын хувьд хүссэн үедээ халаалтаа авах боломжтой гэнэ. Тэгвэл энэ жилийн өвлийг өнөтэй давах бэлтгэл ямар явцтай байгааг сонирхуулъя. 

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд:

2017 оны зуны засварын ажлаар 8д магистраль, 12а магистраль, 11и магистралийн өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр тус тус төлөвлөгдсөн.Үүнээс 8д магистралийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын явц 70 % байгаа бөгөөд 11и магистралийн ажил Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан 2018 он хүртэл хойшилогдсон. 12а магистраль Их тэнгэрийн салаа шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил “Дүнжингарав хороолол”-ын оршин суугчдын гомдол саналын улмаас хийгдээгүй байна.

Их засвар, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд:

2017 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 12 хэсэгт хуваан засвар хийхээр төлөвлөж, хуваарийн дагуу 11 дэх зогсолт хийгдэж байна. Их засварын ажлын гүйцэтгэл 71.1 %, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 73.3 %-тай байна.

Даралт өргөх насос станц болон цахилгаан тоноглолын засварын ажлууд:

Даралт өргөх насос станц болон дулаан дамжуулах төвүүдийн их ба урсгал засварын ажлууд 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Засварын ажлын гүйцэтгэл 97 %-тай байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын засварын ажлууд:

Аж ахуйн нэгж байгууллагуудын халаалт, халуун усны бойлер угаах, хүчин чадал нэмэгдүүлэх, гадна шугам, салааны хаалт солих ажлын гүйцэтгэл 57.0 %-тай байна.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж