Шүлхийн вакциныг АТГ, ЭЦГ шалгана

Хуучирсан мэдээ: 2017.09.17-нд нийтлэгдсэн

Шүлхийн вакциныг АТГ, ЭЦГ шалгана

Шүлхийн вакциныг АТГ, ЭЦГ шалгана

2017 онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт  мал амьтны гоц халдварт  шүлхий  өвчин гарсан. Улмаар Төв, Дундговь Сүхбаатар,  Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулжээ. Одоогоор шинжилгээний хариу ирээгүй юм. Мөн энэ удаагийн шүлхийн тархалтад таарсан вакциныг есдүгээр сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх аж.

Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг ”ОХУ-ын Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  буцалтгүй тусламжаар 4,1 сая тун вакциныг нийлүүлэхээр болж эхний ээлжийн вакцин долдугаар сард ирсэн. Харин дараагийн ээлжийн вакцин есдүгээр сарын 28-нд ирнэ.  Сүүлийн үед чанаргүй вакцин гэх мэдээлэл гарах болсон. Энэ асуудлыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж материал мэдээллээ хүргүүлсэн. Мөн тус вакцины дээжийг олон улсын лабораториор шинжлүүлэхээр болсон. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байна. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу хариуцлага тооцно” гэсэн юм.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж