НӨАТ-ын урамшууллын есдүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр /2017.09.17/-ны ням гаригт 20.40 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Энэ удаагийн тохиролд наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа есдүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.
Өнгөрсөн сарын ээлжит тохирлоор,
- Дөрвөн сая төгрөгийн 11
- 500 мянган төгрөгийн 96
- 100 мянган төгрөгийн 1187
- 20 мянган төгрөгийн 11813 баримт тохиролд таарч, нийт 12665 иргэн азтан болсон. Харин супер шагнал болох 400 сая төгрөгийн эзэн тодроогүй. Тиймээс өнөөдрийн хонжвороор иргэдэд супер шагналын эзэн болох боломж бий юм.
Д.УУДАМ
Холбоотой мэдээ