“Борат Бруно хоёр” киноны гол дүр инээдмийн жүжигчин Саша Барон Коен Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хуссейны бичсэн номоос сэдэвлэн инээдмийн кино бүтээх гэж байгаа бөгөөд өөрөө гол дүрд нь тоглох гэнэ. Paramount Pictures 2000 онд Иракт бесттселлер болж байсан дарангуйлагчийн номноос сэдэвлэсэн уг киног бүтээх гэж байгаа аж.
2012 оны тавдугаар сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөж буй уг киноны найруулагч нь “Борат Бруно хоёр” кинонд хамтран ажилласан Ларри Чарльз гэнэ.
Zabibah and the King хэмээх зохиол “Author" хэмээх нууц нэрийн дор хэвлэгдсэн боловч бичсэн жинхэнэ хүн нь Саддам Хусейныг гэдэг аж. Зохиол VII-VIII зууны үеийн үйл явдлыг өгүүлдэг бөгөөд нөхөртэй, ядуу бүсгүйд дурласан хааны тухай аж.