Зээл авах боломжийн талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Зээл авах боломжийн талаар ярилцана

 Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан уулзалт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим МҮХАҮТ-ын байранд  өнөөдөр 14 цагт эхэллээ. Энэ талаар МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэхүү уулзалтын гол зорилго юу вэ?

-Төрийн болон төрийн бус байгууллага, банк санхүү, олон улсын байгууллагуудын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар явуулж буй төсөл хөтөлбөр, зах зээлийн талаарх мэдээ мэдээллийг харилцан солилцоход оршиж байна. Ер нь жижиг дунд бизнесийн зээлд хамрагдах хүсэлтэй хүн олон бий. Гэвч зээлийн барьцаа хөрөнгө дутуугаас банкны зээлд тэр бүр хамрагдаж чаддаггүй. Одоогоор бичил бизнесийг 400-аад мянган хүн эрхэлдэг.  Гэвч тэд зээлд хамрагдах боломж хомс байгаа зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярилцахаар болоод байна.

-Ямар төлөөлөгчид оролцож байгаа вэ?

-МҮХАҮТ-ын орлогч дарга М.Оюунчимэг, Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын орлогч дарга Ж.Баярмагнай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэс, төр ба хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Цэцгээ,  Нийслэлийн ХАА-н  газрын орлогч дарга  Д.Наранцэцэг, Капитрон банкны  газрын захирал А.Бүдээ,  Хас банкны Жижиг дунд бизнесийн хэлтсийн захирал Э.Булган тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж