Энэ долоо хоногт Apple компани Iphone X загварын утсаа танилцуулсан. Шинээр худалдаанд гарах гэж буй Iphone X-ийн нэг онцлог нь Face ID технологийг нэвтрүүлсэн явдал. Тодруулбал, TrueDepth камерын системийн тусламжтайгаар утас харанхуй бүүдгэр нөхцөлд ч малгайтай, нүдний шилтэй, үстэй, үсгүй, сахалтай, сахалгүй хамаагүй эзнээ баталгаатай таних гэнэ. Өмнө нь хурууны хээгээр өөр хүн таны утсанд нэвтрэх магадлал 50 мянгад нэг байсан бол нүүр царайгаар таних Face ID технологиор нэг саяд нэг боломж бий ажээ.
Энэ дэвшилтэй холбоотойгоор БНХАУ-д Iphone X-д зориулсан нүүрний маск худалдаанд гаргажээ.
Максийг худалдаж авснаар Iphone X-ийн эзэмшигч санаа амар амарч болох боломжтой гэнэ. Учир нь Iphone X-ийн эзэмшигч маскаа зүүснээр түүнийг амарч байх хугацаанд хэн нэгэн нүүр царайг нь таниулан утас руу нэвтрэх боломжгүй болох юм.
Ц.УРАН