Чөлөөт бөхийн цэргийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-23-нд Литвийн Клейпеда хотод болно.
32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор өчигдөр (2017.09.15) эх орноосоо мордов.
Тэмцээнд Монголын армийн спортыг төлөөлж эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.
‘Арми’-ийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд тус тэмцээнд оролцоход Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар Цэргийн дэлхийн аварга болж байсан юм.
Б.ЭНХ