Дуучин Селена Гомез саяхан бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон гэдгээ мэдэгдлээ.
Дуучин бүсгүй “Чонон яр” хэмээх бөөрний дутагдалд ороход хүргэдэг хүнд өвчнөөр өвчилж, өнгөрсөн жил аялан тоглолтоо дуусгаж чадахгүй өндөрлүүлж, химийн эмчилгээ хүртэл хийлгэж байсан удаатай.
Гэвч, биеийн байдал нь дордсоор бөөр шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрчээ. Харин түүний дотны найз Франсиа Райз түүнд өөрийн өрөөсөн бөөрөө өгсөн байна. Найз нөхдийн нандин холбоо, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан энэхүү явдлын талаар Селена өчигдөр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэжээ. Тэрбээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үеийн зургийг нийтэлж, “Найздаа ямар их баярлаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Тэр минь надад бөөрөө өгч, амьдрал бэлэглэлээ” гэх тайлбар зүүсэн байна.
Эх сурвалж: mminfo.mn