Вакцины асуудлыг АТГ-аар шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Вакцины асуудлыг АТГ-аар шалгуулна гэв

Тэрээр “Хүүхдүүдийн ирээдүй гэгээтэй сайхан байх ёстой гэтэл өсч том болсон ч насан туршдаа “асрахын хүүхэд” гэсэн нийгмээс тусгаарлагдан дуудуулж яваа нь сэтгэл эмзэглүүлж байна. Бид шинэчлэлээ жижиг гэхгүй нэрнээсээ эхлэх хэрэгтэй.

2017 онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт  мал амьтны гоц халдварт  шүлхий  өвчин гарчээ. Одоогоор Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Сүхбаатар,  аймгийн Мөнххаан, Баруун-урт, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн, Баян-овоо, Дорноговь, Сайншанд, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг гэсэн таван аймгийн арван сум, нийслэлийн хоёр дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байна. Энэ асуудлаар ХХАААҮЯ-наас мэдээлэл өнөөдөр өглөө.


2016 онд төсвийн хөрөнгөөр Энэтхэг улсаас худалдаж авсан вакцинаар 6,5 сая малыг  тарьжээ. ОХУ-ын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа 4,1 сая тун вакцинаас эхний шатны вакцин буюу 3,1 сая тун вакциныг долдугаар сарын 30-ны өдөр Монголд авчирсан байна. Уг вакцинаар 2017 онд шүлхий өвчнөөс урьдчилсан сэргийлж чадна тооцоолж байсан ч шүлхий өвчний тархац нэмэгдсэн тулд вакцин хаана нь ч хүрэлцэхгүй байгааг албаны хүн учирлалаа. ОХУ-ын гэрээгээр 4,1 сая тун вакциныг хоёр үе шаттайгаар нийлүүлэх бөгөөд вакцины 70 хувийг 2017 онд нийлүүлж, үлдсэн 35 орчим хувийг 2018 оны есөн сард өгөх хуваарьтай аж. Вакцины  нөөц есдүгээр сарын 13-нд дууссан гэнэ. Хуваарийн дагуу  явбал жилийн хугацаанд хүлээнэ, мөн  шүлхий өвчний гаралт нэмэгдээд байгаа энэ үед нэмэлт вакцин авах шаардлагатай болоод байгаа юм байна.

Улсын хэмжээнд 14 аймгийн есөн сая гаруй малыг вакцинжуулах шаардлагатай. Тэгэхгүй бол  Монгол Улс 70 сая малаа алдах дээрээ тулаад  байгаа гэв. Хэрэв шүлхий өвчний тархалт улам ихэсвэл, манай улсаас ганц ч килограмм  мах экспортод гарах боломжгүй болох юм. ХХАААҮЯ-ны яам нь 2017 онд улсын төсвийн мөнгөөр ганц ч вакцин аваагүй аж. Вакцин авахаар төсөвт суулгасан гурван тэрбум төгрөг одоо хүртэл байгаа гэнэ. Тэр мөнгөөрөө 7,8 сая тун вакциныг ОХУ-ын төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас худалдан авахаар болжээ.

Тус вакцины  чанарын хувьд Энэтхэгийн вакцин шиг чанаргүй гэх асуудал гарах вий гэсэндээ салбарын яамныхан Улаанбаатар, Дундговь, Төв аймагт гарсан шүлхий өвчин туссан малаас дээж аваад  нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулжээ. Шүлхий нь аль үүсгэгчээр дамжиж халдварласан бэ гэдгийг тогтоож, өвчинд нь таарсан вакциныг авах бөгөөд эхний шатны нийлүүлэлтийг энэ сарын 28-ны дотор хийгдэх гэнэ.

Сүүлийн үед чанаргүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа Энэтхэгээс авсан вакциныг 2016 оны аравдугаар сард тендер зарлаж шалгаруулж байжээ.  Нийт 7,1 сая тун вакциныг  худалдан авч 2016 онд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 3,5 сая тун орчим вакциныг хэрэглэсэн байна. 3,8 сая тун вакциныг үндсэндээ 2017 оны нөөцөд шаардлагатай гэж  аймаг бүрт хуваарилан өгчээ. Тендер шалгаруулалтын гол үзүүлэлт нь олон улсын лабораторид  уг вакцин шалгагдсан  байх, үр дүн нь баталгаажсан гэсэн шаардлага тавьдаг талаар яамныхан мэдээлэв. Вакцины чанарыг муу байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж материал мэдээллээ хүргүүлжээ. Мөн тус вакцины дээжийг олон улсын лабораториар шинжлүүлэхээр болжээ. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байгаа юм байна. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу хатуу  хариуцлага тооцно хэмээн Гоц халдварт  өвчний асуудал хариуцсан  мэргэжилтэн С.Батхуяг ярилаа.  Энэ асуудлыг хуулийнхан шалгаж  байгаа учраас бусад мэдээллийг өгөх боломжгүй гэв.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж