Робот симфони найрал хөгжмийг удирдав

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Робот симфони найрал хөгжмийг удирдав

Дэлхийн томоохон хөгжмийн болон энтертаймент сувгуудын нэг “Warner Music Group”-ийн Ерөнхий захирал Лайор Кохейн энэ сард найман жилийн турш хашсан үүрэгт ажлаа орхихоор болсноо мэдэгджээ.

"Юми" робот симфони найрал хөгжмийг удирджээ

 

Италийн Пиза хотод роботын технологийн хөгжлийн олон улсын наадам болж өндөрлөв. Тус наадмын эцсийн шалгаруулалтад Юми робот симфони найрал хөгжмийг удирдсан байна. Роботыг мэргэжлийн удирдаачийн төвшинд сургаж, хөгжүүлэх нь үнэндээ хүнд асуудал байсан гэж Лукка хотын Симфони найрал хөгжмийн удирдаач Андреа Коломбини ярьжээ.

Андреа Коломбини нь Аsima гэх япон роботын тусламжтайгаар Юмиг мэргэжлийн удирдаач болгосон гэлээ. Asima робот нь 2008 онд симфони найрал хөгжимчидтэй ажиллаж байсан туршлагтай аж. Гэхдээ Юми робот нь Asima-г бодвол хүний хөдөлгөөнийг дурайж чаддагаараа давуу талтай юм байна. 

 

Ц.УРАН

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж