ББСБ-уудын нийт актив 855.8 тэрбум төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

ББСБ-уудын нийт актив 855.8 тэрбум төгрөг болжээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутгаас дундад зууны үеийн Монголын түүхэнд холбогдох хадны оршуулгын ховор нандин дурсгалууд, тэр дотроо нярай хүүхдийн муми, монгол хатны булш олдож байсан билээ.

2017 оны хоёрдугаар улиралд банк бус санхүүгийн салбарын нийт актив 855.8 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 26.5 хувиар буюу 179.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 174.4 тэрбум төгрөгөөр буюу 34.4 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өссөн нь нийт активын өсөлтөд голчлон нөлөөлсөн байна.

Салбарын нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.2 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 64.8 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 27.2 хувийг мөнгөн хөрөнгө, 7.9 хувийг бусад хөрөнгө эзэлжээ.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж