Өнөөгийн байдлаар Монгол Улсын уул уурхайн салбарт 31,9 мянган хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд 142 их дээд сургуульд 13977 оюутан суралцдагаас уул уурхайн чиглэлээр 2000 орчим оюутан суралцаж байгаа гэх статистик мэдээ бий. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Уул уурхайн их гадна МУИС, ХҮДС, Улаанбаатар дээд сургуульд уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Дээрх сургуулиуд уул уурхайн уламжлалт мэргэжлүүдээс гадна чухал шаардлагатай гидрометаллурги, геотехнологи, уурхайн экологи, газрын менежмент мэргэжлээр өнгөрсөн оноос элсэлт авч эхэлжээ.
Ж.ГЭГЭЭ