Испанид улс төрийн уур амьсгал ширүүсэв

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Испанид улс төрийн уур амьсгал ширүүсэв

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл ээлжит хурлаа хийжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу удаа дараа хойшлогдсон Испанийн өөртөө засах орон Каталоны тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгад иргэдээ оролцохыг уриалсан ‘тийм’ нэртэй кампанит ажил эхэллээ.

Каталоны  Ерөнхийлөгч Карлес Пужмон болон Каталоны тусгаар тогтнолыг дэмжигчид Таррагона хотын төв талбайд цугларч, тусгаар улс болохын төлөө санал хураалтад Каталоны төлөө санал өгөхийг уриалсан байна. Бүх нийтийн санал хураалт ирэх аравдугаар сарын нэгэнд явагдах бөгөөд кампанит ажил хоёр долоо хоног үргэлжлэх ажээ. Каталоны Ерөнхийлөгч Карлес Пужмонд Таррагона хотын төв талбайд цугласан олонд хандаж “Зарим хүмүүс биднийг тусгаар тогтнолын төлөө санал өгөхгүй гэж бодож байгаа. Каталончуудыг хэн гэж бодоо вэ? ” хэмээн асууж, “Бид бол Каталончууд, бид ардчилагчид” хэмээн хашгирчээ.  Каталонд дэмжигчдийн кампанит ажлын хажуугаар эсэргүүцэгчдийн кампанит ажил болж байгаа ажээ.

Испанийн төв Засгийн газар Каталоны бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэж тооцож байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэц нь шүүхийн шийдвэрээр бүх нийтийн санал хураалтыг удаа дараа хойшлуулсан юм.

Гэвч Каталоны тусгаар тогтнох асуудлаар иргэдийн санал хоёр хуваагдсан билээ. Өнгөрсөн зургадугаар сард Каталоны судалгааны нэгэн агентлагаас явуулсан урьдчилсан санал асуулгаар иргэдийн 41 хувь нь тусгаар тогтнохын төлөө байсан бол 49 хувь нь Испанийн өөртөө засах улс хэвээр үлдэхийн төлөө санал өгсөн байжээ. Мөн Испаничуудын дийлэнх нь Каталоны тусгаар тогтнолыг дэмжихгүй байгаа билээ.

Орчуулсан Н.Энхтуяа

Эх сурвалж : AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж