Хунтайж Харригийн сүйт бүсгүй Меган Маркл | News.MN

Хунтайж Харригийн сүйт бүсгүй Меган Маркл

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хунтайж Харригийн сүйт бүсгүй Меган Маркл

Хунтайж Харригийн сүйт бүсгүй Меган Маркл

Хунтайж Харригийн сүйт бүсгүй, АНУ-ын жүжигчин Меган Маркл

Их Британийн хатан хаан Элизавета II хунтайж Харриг АНУ-ын жүжигчин Меган Марклтай гэрлэхийг нь хүлээн зөвшөөрсөн билээ. Залуу хос энэ оны эцэст сүй тавихаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ, Меган Маркл Их Британийн хааны гэр бүлийн гишүүд болох хунтайж Чарльз болон гүнгийн авхай Камилла, авга ах, хунтайж Эндрю болон Эдвард, хунтайж Уильям болон гүнгийн авхай Кейт Миддлтон нартай танилцаад амжжээ.

Меган Маркл бол кино урлаг болон загварын бизнест амжилттай яваа бүсгүй.Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотод төрсөн. Түүний эцэг нь Том Маркл Ирланд гаралтай бөгөөд телевизийн салбарын шилдэг зураглаач, ‘Эмми’-гийн шагналт уран бүтээлч ажээ. Харин ээж Дория нь афроамерик гаралтай бөгөөд нийгэм, клиникийн сэтгэлзүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн юм.

Их Британийн хааны гэр бүлийн ирээдүйн бэрийн хүүхэд нас зураг авалтын талбай дээр өнгөрсөн гэж хэлж болно. Тэрбээр олон ангит кино хэрхэн бүтэж байгааг өдөржин харж, алдартай оддын зургийг зурж өсчээ. Нэгэн өдөр 11 настай Меган зориг гарган тухайн үеийн АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтонд захидал бичиж байсан удаатай.

Их Британийн хунтайж Харригийн сүйт бүсгүй, АНУ-ын жүжигчин Меган Маркл

Захидалдаа бяцхан Маркл зар сурталчилгааны уран бүтээлчид эмэгтэйчүүдийн үнэ цэнийг алдагдуулж байгаа тухай дурджээ. Өнөөдөр АНУ-д бүтээгдсэн зар сурталчилгаа нь эмэгтэйчүүдийг зөвхөн хоол хийж, угаалга үйлдэх ёстой гэсэн буруу хандлагыг бий болгож байна гэж Меган үзэв. Хожим нь түүний саналыг зар сурталчилгааны баг хүлээн авч, дээрх хандлагыг өөрчлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөв.

Меган ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө Калифорнийн их сургуульд элсчээ. Тус сургуульд тэрбээр ‘Театрын урлаг’ болон ‘Олон улсын харилцаа’ гэсэн хоёр мэргэжлээр сурч, төгссөн юм.

Оюутан байхдаа фотомоделиор ажиллаж байсан тэрбээр сургуулиа төгсмөгцөө олон улсын харилцааны салбарт хүчээ сорихоор шийджээ. Улмаар Меган Буэнос-Айрес дэхь АНУ-ын Элчин сайдын яаманд олон нийттэй харилцах ажлыг хариуцан ажиллах болов.

Кино урлаг

Их Британийн хунтайж Харригийн сүйт бүсгүй, АНУ-ын жүжигчин Меган Маркл

жҮжигчний карьерт меган санамсаргүй байдлаар хөл тавьсан. нэг өдөр түүний найз Меганыг хамтдаа телевизийн олон ангит киноны кастингт орохыг санал болгосон юм. Улмаар Меган 2002 онд телевизийн алдарт эмнэлгийн салбарын ажилтнуудын асуудлыг хөндсөн олон ангит кино ‘General Hospital’  кинонд тоглож, анх удаа дэлгэцээр гарсан билээ. Энэ мөчөөс хойш тэрбээр  ‘The Lookout’, ‘The Apostles’, ‘Good Behavior’ зэрэг олон кинонд тоглосон ч зөвхөн ‘Suits’ кино Меганыг дэлхийн кино урлагийн салбарт олны танил болгосон ажээ. Тэр энэ кинонд сүүлийн таван жил тоглож байгаа юм.

Хувийн амьдрал 

Меган Марклын анхны нөхөр Тревор Энгельсон

мЕГАН хунтайж харритай учрахаас өмнө гэр бүл зохиоЖ байсан түүхтэй. тэрбээр 2004 онд кино продюсер Тревор Энгельсонтай долоон жил үерхсэний эцэст гэрлэж байв. Гэхдээ залуу гэр бүл хоёр жилийн дараа албан ёсоор салсан билээ. Үүнээс хойш Меган Ирландын мэргэжлийн гольфчин Рори Макилройтой дотно харилцаатай байсан ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм.

Ирландын гольфчин Рори Макилрой

2016 онд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуулиантай нэгэн мэдээлэл цацсан нь Мегантай холбоотой байсан юм. Учир нь тэр Их Британийн хунтайж Харритай дотно харилцаатай болсон байв. Залуу хос харилцаагаа олон удаа нуусан ч 2016 оны арваннэгдүгээр сард олон нийтэд харилцаагаа дэлгэж, хунтайж Харри Меганы хамт Кенсингтоны ордонд зочилж,  гэр бүлийхэнтэйгээ танилцуулсан юм. Гэвч саяхныг хүртэл хатан хаан Элизавета II Меганыг өмнө нь гэр бүлтэй байсан гэдэг шалтгаанаар хүлээн зөвшөөрөөгүй.

Хунтайж Харри болон Меган Маркл

Гэсэн хэдий ч хатан хаан ач хүүдээ бууж өгч, Харри болон Меган нарын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөв. Залуу хос энэ оны эцэст сүй тавина гэсэн мэдээлэл дэгдсэн ч тэд аль хэдийн сүй тавьсан байж болзошгүй гэж дэлхийн хэвлэл мэдээллийнхэн таамаглажээ. Учир нь, хунтайж Уильям болон Кейт Миддлтон нар нууцаар сүй тавьж байсан удаатай.

Их Британийн хааны гэр бүлийн шинэ бэр «The Tig» сайтыг хөтөлдөг. Энэ сайтад тэрбээр өөрийн сонирхдог чиглэлд нийтлэл бичдэг гэнэ. Үүнээс гадна, Меган загвар зохион бүтээгчийн чиглэлд хүчээ сорьж байна. Тэр «Reitmans» гэсэн брэндээ саяхан танилцуулсан юм.

Меган Маркл бол олон нийтэд загвар өмсөгч, жүжигчин, загвар зохион бүтээгч, элчин сайдын яамны ажилтнаас гадна хүмүүнлэгийн агуу үйлстэн гэдгээрээ алдартай. Тэрбээр «World Vision International» байгууллагын Канад дахь албан ёсны элчин сайд ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-09-15 103.26.195.252

Балай улсууд юмаа [Хориотой Үг] мундсан биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж