Хятад-АСЕАН-ий уулзалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Хятад-АСЕАН-ий уулзалт үргэлжилж байна

Завхан аймгийн Сонгино суманд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагджээ.

Хятад-АСЕАН-ий 14 дэх удаагийн бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Гуанши мужийн Наньнин хотноо болж буй. Есдүгээр сарын 12-15-ныг хооронд үргэлжлэх энэ арга хэмжээний хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. Тухайлбал, Хятад-АСЕАН-ий хөдөө аж ахуйн үзэсгэлэн болсон. Тус үзэсгэлэнд Гуанши, Шаньши, Ляонин, Жянши, Шаньдун, Хайнань, Хармөрөн, мужаас гадна Казахстан, Египет, Шри Ланка зэрэг улс оролцлоо. Мөн Хятадын усны шинжлэх ухааны академи, эрүүл мэндийн хүрээлэн зэрэг судалгааны байгууллагууд болон Хятадын хөдөө аж ахуйн нөхөн сэргээлтийн тэргүүлэх томоохон 200 орчим үйлдвэр 400 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэлээ.

Түүнчлэн “Нэг бүс нэг зам” тусгай үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнд гар урлалын уран нарийн хийцтэй бүтээгдэхүүнүүд дэлгэгдсэн нь оролцогчдын талархлыг хүлээж байв. Гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж