Сүнсний баярт тавтай морил

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Сүнсний баярт тавтай морил

Хууль хүн бүрт тэгш шударга үйлчлэх ёстой. Нийгэмд шударга ёс тогтоох, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд хууль зүйн салбар өөрөө чөдөр тушаа байж болохгүй.

2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн гэгддэг католик шашны зан үйлээс үүссэн Halloween буюу Сүнсний баяр удахгүй болно. Тэгвэл энэ баярыг угтан Хонконгийн “Диснейлэнд”-ийн хамт олон тусгай хөтөлбөр боловсруулжээ. Тодруулбал, өчигдрөөс аравдугаар сарын 31-ыг дуустал “Сүнсний баяр” цуврал үйл ажиллагаа болон хүндэтгэлийн жагсаал, хоол хийх гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулах аж.

Сүнсний баяр нь сүүлийн жилүүдэд шашны тэмдэглэлт өдөр гэхээсээ илүүтэйгээр соёлын арга хэмжээ болсон. Тиймээс ч энэ баярыг тэмдэглэдэг улсын тоо жилээс жилд нэмэгдэж буй юм. Аравдугаар сарын 31-нд нар жаргах мөчид дэлхий дээр сүнснүүд цуглаж, тэнэдэг гэж үздэг. Иймээс энэ өдөр хүмүүс гэрийнхээ гадаа сүнснүүдэд хоол үлдээж,  тэдэнд танигдахгүйн тулд баг өмсөж, дүрээ хувиргадаг аж. Өдгөө энэ баярыг ихэнх христийн шашинтай улсууд, тэр дундаа Ирланд, Шотланд, Америк, Канад хамгийн өргөн тэмдэглэдэг. Хятад улс хүртэл энэ баярыг сүүлийн жилүүдэд сүр дуулиантай тэмдэглэдэг болсны нэгээхэн жишээ нь энэ юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж