Гээж, голсон үгээ гэгэлзэн санахын учир

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Гээж, голсон үгээ гэгэлзэн санахын учир

Олон улсын Аялал жуулчлалын байгууллага Хойд Солонгост 20 жилийн турш баригдаж буй тус улсын хамгийн том, тансаг зэрэглэлийн зочид буудлын фото зургийг олон нийтэд цацаж шуугиан дэгдээжээ.

Гээж, голсон үгээ гэгэлзэн санахын учрыг хэдэн жишээгээр тайлбарлан хүргэе.

…“…Алтан соёмбын гачил дээр

Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би”-д байгаа “гачил” бол соёмбын голын 2 загасны хоорондох эргүүлэг. Үүнийг өнөө цагт яг юу гэж байгааг хэлж мэдэхгүй юм. Явж явж “эргүүлэг” л гэж байгаа болов уу. Энэ мэт яг хэлэх гэхээр ойр зуурхан үгээр аргалдаг ядмагхан үгсийг ингэж баялаг үгсээр сольж болохоор байна. Жишээлбэл, “согойх” гэж нэг сайхан монгол үг байна. Толгойгоо дээш өргөн, биеэ цэх зогсохыг хэлдэг гэнэ. Тэнгэрт мандах алтан соёмбот далбаагаа харж цэхлэн зогссон цэргүүд, хийсэн бүтээсэн зүйлтэй эрхмүүд, хэрэг тариагүй нь үнэн хилс хэрэгтнүүд согойж болно. Харин хэл амаа билүүдэхээс өөр хийж гийлгэсэн зүйлгүй, хий сүрийг үзүүлсэн нөхөд өөрийгөө чухал гэж бодож, ихэрхэж гаадайж болохгүй. Энэ мэт ажил хэргээс аргалж мултрах, төвөгшөөж бултахыг галигалзах, ядарч зүдрээд удаан алхахыг гойгорох, муу сайныг ялгахгүйг гудирлах, салахгүй зууралдахыг загдах, сэтгэл санаа үймрэхийг налиатах, сэтгэл татагдаж, үргэлж бодохыг налиах, хэдэн өдөр дараалан бороо орохыг нүчих, тэнгэр бүрхэж, цас орохыг завдан үе үе манарахыг баргах, алсад их юмны бараа харагдахыг нэтийх, азгүй явдалд энэлэн шаналахыг гэмрэх, ус салхины аясаар элс, шороо хуйлран эргэлдэхийг нөлөх, модны холтос хуулахыг зэрмэх, ажилгүй сул дэмий гиюүрэхийг маарах, цуцашгүй тэмцэхийг нөрлөх, зорилгодоо хүрэхээр нөр их ажиллахыг нөрөх гээд өч төчнөөн өөрийн сайхан үгээ цагийн салхинд идэгдэж үгүйрэхээс нь өмнө хэлдэг, хэрэглэдэг болоод, өнгө оруулж өөд нь татъя.

Ийм сайхан үгсийг “Мон судар”-аас гаргасан “Монгол хэлний хуучин үгийн толь”-оос харж моодонд оруулцгаая, монголчууд аа!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Гээсэн, голсон үгсээ гэгэлзэн санахын учир” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж