МАХН-ын түр штабаас өнөөдөр 15 цагаас хэвлэлийн хурал зарласан байна. Тус хуралдаанаар МАХН-ын онц их хурал хуралдуулах товыг олон нийтэд зарлахаар болсон байна.
Өмнө нь мэдэгдэж байснаар МАХН-ын түр штабын гишүүд цагаан сарын дараагаар МАХН-ын онц их хурал хуралдуулна гэж байсан юм.
Харин энэ хугацаа наашилж цагаан сарын өмнө буюу энэ сарын 27-оос 28-ны өдрүүдэд МАХН-ын онц их хурал хуралдах болжээ. МАХН-ын онц их хуралд хөдөө орон нутаг, Улаанбаатар хотоос нийт 1080 гишүүд оролцох юм.
Б.Алтансүх