Хятадын бага сургуульд уламжлалт анагаах ухаан заана

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Хятадын бага сургуульд уламжлалт анагаах ухаан заана

“River Sound” клубт өчигдөр дуучин Д.Лхамаагийн жазз блюз хандивын тоглолт боллоо.

Хятадыэ чинээлэг муж болох Чэцянийн бага сургууль энэ хичээлийн жилээс эхлэн 12 настай сурагчдад долоо хоног бүр уламжлалт анагаах ухааны хичээл зааж байхаар болжээ. Хүүхдүүдэд уламжлалт анагаах ухааны суурь хичээл заах багш нарыг Чэцян мужийн Анагаахын их сургуульд энэ зун дадлагажуулсан гэнэ. Уламжлалт анагаах ухааны хичээлээр сурагчдад цэгэн бариа хийх ач холбогдол болон улиралд тохируулан зөв хэрхэн зөв хооллох тухай заах юм байна.

Гэвч бага сургуулиас гаргасан энэ шийдвэр сурагчдын эцэг эхчүүдийг талцуулаад байгаа гэнэ. Олон эцэг эхчүүд уламжлалт анагаах ухааны хичээл хүүхдэд заах нь ямар ч ашиггүй, юм сурах үнэтэй цагийг хий дэмий өнгөрүүлэх тул цагийн гарз гэж харж байгаа бол нөгөө зарим нь уламжлалт соёлоо хүүхдүүдэд өвлүүлэн зааж сургах маш хэрэгтэй хичээл хэмээн сайшаасан байна. Харин сурагчдад уламжлалт анагаах ухааны хичээл заахыг дэмий зүйл гэж үзсэн эцэг эхчүүдэд сургуулийн удирдлага тайлбар өгч, уламжлалт анагаах ухааны хичээлээр шалгалт авахгүй учраас санаа зовохгүй байхыг зөвлөсөн гэнэ.

Хятадын хэвлэлд бичсэнээр уламжлалт анагаах ухааны 100,000 ширхэг сурах бичгийг хэдийн хүүхдүүдэд тараасан бөгөөд 600,000 хувь хэвлэчихээд байгаа ажээ.   

2011 оны Хятадын ардын их хурлын үеэр төв хорооны гишүүд Хятадын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг сургалтын хөтөлбөрт багтаахыг уриалж, уламжлалт анагаах ухаан бол зөвхөн мэдлэг төдий зүйл биш Хятадын соёл, гүн ухааныг өөртөө агуулж буй учраас залуу үеийг төлөвшүүлж, эх орноороо бахархдаг байхад чухал үүрэгтэй гэжээ.

Мөн 2016 онд Хятадын төрийн зөвлөлөөс уламжлалт анагаах ухааны мэдлэгийг айл гэр болгонд хүртээж, гадаадад хүртэл сурталчлах зорилготой “Хятадын анагаах ухааны стратеги хөгжлийн төлөвлөгөө”-г гаргасан байна.

Орчуулсан Н.Энхтуяа

Эх сурвалж: The Telegraph

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж