Тархи судлалын талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Тархи судлалын талаар хэлэлцэв

Нутгийн хойд хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно.

“Тархи судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний хурлыг Монголын Нейросайнсын нийгэмлэг, АШУҮИС-ийн Нейросайнсын оюутны клубтэй хамтран өнөөдөр /2017.09.15/ зохион байгууллаа. Хуралд дотоод, гадаадын улсын нэгдсэн эмнэлэг, төрийн болон хувийн их дээд сургуулийн нийт 150 гаруй судлаач, эмч, багш, эрдэмтэн оролцож байна. Тэд энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, нейросайнсын шинжлэх ухааны ололт, дэвшилт шинэ технологийн талаар хэлэлцэв.

Нейросайнс нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэл зүй, мэдрэл сэтгэц, сэтгэл судлал, зан үйл, нейромаркетинг, нийгмийн түвшинд хүртэл судалдаг, олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.

Энэ салбарыг дэлхий дахинаа МЭӨ 170-аад оноос судалж эхэлжээ. Харин дэлхийн Нейросайнсын нийгэмлэг нь 1960 онд байгуулагджээ.

Харин Монголд энэхүү нийгэмлэг 2014 онд олон улсад эрчимтэй хөгжиж буй тархи судлалын салбарыг Монгол улсад хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагджээ.

Нейросайнс нь зан араншин, эс судлал, танин мэдэхүй, соёл, тархины бүтэц, үйл ажиллагаа, нийгмийн нейросайнс, молекул биологи зэрэг шинжлэх ухааны олон салбарт хөгжиж байна.

Э.Сосор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж