Холбооны тоног төхөөрөмж хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Холбооны тоног төхөөрөмж хандивлажээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахад удирдлагын найдвартай, тасралтгүй холбоо, зохион байгуулалт хамгийн чухал байдаг.

Онцгой байдлын ерөнхий газраас Онцгой байдлын албаны гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьсан байна.

Энэхүү хүсэлтийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас шуурхай шийдвэрлэн 15430 ам.долларын үнэ бүхий хэт богино долгионы дахин дамжуулах болон радио станцыг бусад дагалдах хэрэгслийн хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж