Цагдаагийн албан хаагчид ямар тэтгэмж авах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албан хаагчид ямар тэтгэмж авах вэ?

БНСУ-ын хип хоп хамтлаг “Big Bang” хамтлаг “Alive Galaxy tour 2012” анхны аялан тоглолтоо Азиас эхлүүлээд байгаа юм.

Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг баталлаа. Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна.

Харин хөдөлмөрийн чадвараа

40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин,

50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин,

бүрэн алдсан буюу 70-аас дээш хувь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөх олговор, тусламж олгох юм.

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд нь хохирсон цагдаагийн алба хаагч

Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг,

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг,

Гэмтэл согог, судлалын үндэсний төв,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,

Аймгийн нэгдсэн эмнэлэг,

Өрх, сумын эрүүл мэндийн эмнэлгээр үнэ төлбөргүй эмчлүүлэх юм.

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болсон алба хаагч, дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд тухайн цагдаагийн байгууллагаас дотоодын сувиллын болон сэргээн засах эмнэлгийн байгууллагад очих, буцах замын зардлыг жилд нэг удаа олгохоор болжээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж