ОХУ-ын төрийн өмчийн “Ростех” корпораци сансрын бус өөрийн гэсэн бие даасан, маш нарийн нарийвчлалтай радио байршил тогтоогч бүхий систем боловсруулжээ. Энэ систем нь 10 см-ын алдагдал бүхий нарийвчлалтай бол харин сансрынх 1-3 м алдагдалтай байдаг юм байна. Оросын эрдэмтэд энэхүү шинэ системээ нисгэгчгүй байлдааны аппаратанд суулгахаар төлөвлөж байна. Ингэснээр оросын нисгэгчгүй нисдэг аппарат маш нарийвчлалтай ажиллладаг болох бөгөөд хамгийн гол нь гадны нөлөөнд автаж даалгавраа биелүүлж чадахгүй болох эсвэл эсрэг талд олзлогдох аюулаас ангижрах юм байна. Хэдэн жилийн өмнө АНУ-ын тагнуулын нисгэгчгүй аппарат гадны нөлөөнд автан бууж, Иранд олзлогдож байсан билээ.
Г.САНАА
Эх сурвалж: www.polit.mn