Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

“TВ5” телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагч өнөөдөр тодрох юм байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 14-ний А/530, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын 2017 оны наймдугаар сарын 14-ний Дугаар 13 тоот тушаалаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүсүүдэд Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, дүүргийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч В.Мягмаржав, 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгч нартай хамтарч 2017 оны наймдугаар сарын 25, 30-ны өдөр, есдүгээр сарын 06-ны өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ. Нийт 3 албан тушаалтан, 18 иргэнийг шалгалтад хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж