“Спортын цонх”, “Боловсрол” тв тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

“Спортын цонх”, “Боловсрол” тв тэргүүллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагираг” клуб, Худалдаа хөгжлийн банктай хамтран  11 дэхь жилдээ зохион байгуулсан Сэтгүүлчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Спортын төв ордонд зохион байгуулсан  тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй долоон багийн 300 гаруй тамирчин оролцсон байна. Эмэгтэй багуудаас хүрэл медалийг “ТМ” телевизийн баг хүртсэн бол мөнгөн медалийн эзнээр “Ардчилал” сонины баг тодорчээ. Харин аваргын цомыг Б.Онон ахлагчтай “Боловсрол суваг” телевизийн баг тамирчид хүртлээ. Эмэгтэй тамирчдаас гурван шилдэг тоглогчийг тодруулсан бөгөөд  “ТМ” телевизийн н.Мөнхдэлгэр, “Боловсрол суваг” телевизийн  Т.Хишигбаяр нар шалгарсан юм.

    Харин эрэгтэй багуудаас хүрэл медалийг “Боловсрол суваг” телевизийн 2-р баг хүртсэн бол мөнгөн медалийн эзнээр “Btv” телевизийн баг тамирчид тодорсон байна. Харин алтан медалийг “Спортын цонх” сэтгүүлийн баг хүртжээ. Эрэгтэй шилдэг тоглогчдоор “Боловсрол суваг” телевизийн 2-р багийн ахлагч Ц.Эрдэнэбаясгалан, “Btv” телевизийн довтлогч н.Бат-Эрдэнэ, “Спортын цонх” сэтгүүлийн н.Амарсайхан нар шгалгарсан байна. 11 дэх жилдээ дараалан зохион байгуулсан тус тэмцээнийг зохион байгуулалт сайтай, шүүлтын ямар нэгэн алдаа, маргаангүй, үлгэр жишээ зохион байгууллаа гэж сэтгүүлчид үнэлж байлаа. Зохион байгуулагчдын зүгээс ч оролцогч багуудын бүрэлдхүүнд ганц ч гадны тоглогч оролцоогүй, шударга тэмцээн болсныг хаалтын ажиллагааны үеэр онцлон хэлж байлаа.       

    Score studio.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж