Рекс Тиллерсон Орос, Хятадыг “хатгав”

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Рекс Тиллерсон Орос, Хятадыг “хатгав”

Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сарынхаас 3.8 хувь буюу 246.6 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 37.0 хувь буюу 1804.3 тэрбум төгрөгөөр өсч, 6675.4 тэрбум төгрөгт хүрчээ.

Хойд Солонгос дахин баллистик пуужин харвасны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон дэлхийн улс орнуудыг Пхеньяны өдөөн хатгалгын эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриаллаа.

Тэрбээр энэ уриалгаараа ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ болон Хятадыг хатгаж  “Пхеньяны удаа дараагийн өдөөн хатгалгын эсрэг яаралтай, дорвитой арга хэмжээ авч ийм үйлдлийг өршөөхгүй гэдгийг харуулах ёстой” гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын иргэдэд ажиллах зөвшөөрөлгүй олгохгүй байх, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн худалдахгүй байх шинэ хориг арга хэмжээ авсан юм. Хятад улс Хойд Солонгосын нефть, газрын тосны бүтээгдэхүүний дийлэнх хувийг нийлүүлдэг улс бол ОХУ бөгөөд тус улсын иргэдийн хувьд хамгийн том ажил олгогч билээ. НҮБ-ын суурин төлөөлөгч Никки Хэйлигийн мэдээлснээр НҮБ-ээс Хойд Солонгосын эсрэг тавьсан хуучин, шинэ хориг арга хэмжээ гадаад ертөнцөөс улам бүр тусгаарлагдаж буй энэ улсын экспортыг 90 хувь бууруулсан гэнэ.

Хойд Солонгос дахин пуужин харвасны дараа Японы Гадаад харилцааны сайд Таро Коно, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой ярилцаж, НҮБ-ын хоригийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын  дэмжлэг хэрэгтэйг хүлээн зөвшөөрсөн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгос дахин пуужин харвахаас өмнө урьдчилан сэргийлэхийн тулд дипломатын болон цэргийн арга хэмжээ авахыг албаны хүмүүстээ үүрэг болгосон гэнэ. БНСУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр тус  улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосыг биологийн болон химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж сэжиглэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм байна.

Орчуулсан Н.Энхтуяа

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж