Маркус Кэмби мэс засал хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Маркус Кэмби мэс засал хийлгэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Портлэнд Трэйл Блэйзэрсийн төвийн тоглогч Маркус Кэмби эмчийн оношийн дагуу мэс засалд орохоор болжээ. Учир нь тэрээр сүүлийн 3 улиралд 2 удаа өвдөгний гэмтэл аваад байсан. Хэдийгээр энэ гэмтэл нь тухайн үедээ эмчилгээ хийлгэж эдгэрч байсан ч түүний өвдөгний гэмтэл нь өрөвсөл болсон нь тогтоогдсон байна. Ингэснээр тэрээр сэргээх эмчилгээнд өчигдөрөөс орж эхэлсэн байна. Үүний улмаас өнөө өглөө Клипперстэй  хийсэн  тоглолтонд оролцоогүй юм. Кэмбигийн хувьд энэ улиралд нийт 39 тоглолтонд гараанд гарч 5,9 оноо 11,3 самбараас бөмбөг авалтыг дундажилж байсан. 15 дахь жилдээ NBA-д тоглож байгаа Кэмби ямартай ч 3 долоо хоног талбайд гарахгүйнээ.  

    Score studio.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж