Олон улсын тархи судлаач эрдэмтдийн хурал болно

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Олон улсын тархи судлаач эрдэмтдийн хурал болно

Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэгээс дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Олон улсын тархи судлаач эрдэмтдийн хурал” энэ сарын 15 болж байна. Хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

Эрүүл мэндийн яамны сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн хуралд нийт таван орны найман эрдэмтэн хүрэлцэн ирж орчин үеийн тархи судлалын сонирхолтой судалгаа тавих юм. Тавигдах илтгэлүүдийг сонирхуулбал, Японы эрдэмтэн хүний тархины хөдөлгөөний төвийг удирддаг хэсгийн судалгааг танилцуулах бол, Солонгосын эрдэмтэн хүний тархинд ой тогтоолт хэрхэн яаж үүсдэг талаар, Малайзаас ирэх  эрдэмтэн таргалалт үүсэхэд тархинд ямар үйл явц явагддаг тухай, Оросын эрдэмтэн тархи нугасанд үүсдэг хавдар, түнийг эмчлэх эмчилгээний талаарх судалгаа зэрэг шинжлэх ухааны сонирхолтой  илтгэлүүд  тавих юм. Эхний өдрийн хурал эрүүл мэндийн яамны А танхимд болох бол хоёр дахь өдрийн хурал Ичмон зочил буудлын хурлын зааланд болно.

Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэгийн тухайд товч танилцуулахад  анх 2013 онд байгуулагдан, тухайн ондоо “Олон улсын Тархи судлалын холбоо”-ны гишүүнээр элссэн. Энэхүү олон улсын холбоо нь дэлхийн 120 гаруй орныг эгнээндээ нэгтгэн, Нейросайнсын шинжлэх ухааныг судалдаг эрдэмтдийн баг бүрдэн үйл ажиллагаагаа явуулж буй томоохон холбоо юм. Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэгийн тэргүүнээр  АУ-ын доктор Дамдиндорж ажилладаг бөгөөд байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл 100 гаруй тархи судлаач эмч, эрдэмтэн, гишүүдийн хамт үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нийгэмлэг нь өдгөө дөрөв дэх жилдээ энэхүү олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд Монголдоо Нейросайнсын шинэлэх ухааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж ирсэн юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж