“Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос “Туул гол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор “Хатан туулаа хайрлая” их цэвэрлэгээг маргааш /2017.09.16/ зохион байгуулах гэж байна.
Уг аяны хүрээнд такси үйлчилгээ үзүүлдэг долоон байгууллагын 100 таксины цуваа өглөөний 09.00 цагаас Д.Сүхбаатарын талбайг тойрон Туул гол руу хөдлөх юм.
Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс эхлэх бөгөөд байгаль дэлхийгээ хайрлан, хог хаяхгүй байхыг хувь хүн, албан байгууллагуудад уриалж байгаа юм байна.
Г.Түшиг