“Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон улсад ажиллав

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

“Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон улсад ажиллав

Токио хот дахь Хятадын Элчин сайдын яаманд винтов бууны сумтай /Гэхдээ яг сум байсан эсэх нь тодорхой бус байна/ захидал иржээ.

Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч, Японы Ерөнхий Сайд асан Ёширо Моритой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон спортын салбарт харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр ноён Ёширо Мори монгол бөхчүүд японы сумо бөхөд өндөр амжилт гаргаж ирсэн, жүдо бөхөд дэлхийд цахиур хагалж байгаа зэргээр монголын тамирчдын тэвчээр хатуужил, идэвхи чармайлтыг онцлоод. цаашдаа 2020 оны олимпоос карате, таеквондогийн төрлөөр амжилт үзүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр тал Монголын Пара олимпийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг Японы талтай хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.

Мөн өдөр ”Токио 2020” олимп, пара олимп хариуцсан сайд Шүничи Сүзүкитэй уулзаж, олимпийн шигшээ багийн бэлтгэл ажил, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж