С.Ариунбямба: Эсрэг дүр гол дүрийг илүү тодотгодог

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

С.Ариунбямба: Эсрэг дүр гол дүрийг илүү тодотгодог

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй дэлхийн нийтийг хамарсан яруу найргийн томоохон үйл явдал өнөөдөр дэлхий даяар өрнөж байна.

Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан жүжигчин С.Ариунбямбыг дугаарын зочноор урилаа.


-Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе. Сайхан баярлаж байна уу?

-Монголынхоо үе үеийн уран бүтээлчиддээ баярын мэндийг хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярынөдрөө угтаад манай салбарын уран бүтээлчид олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь болох гарбөмбөгийн тэмцээнд оролцохоор бэлдэж байна.

-Спортод хэр вэ. Гар бөмбөг тоглодог байв уу?

-Хүүхэд байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан. Тэмцээнд орох гээд жаахан бэлтгэл хийчихсэн чинь бие жааханбуларчихаж. Гэхдээ ямар дайнд оролцох гэж байгаа биш нөхөрсөг, сайхан тоглоно доо.

-Уран бүтээлчийн хувьд сүүлийн үед олз омог арвин уу?

-Өөрийнхөө хоёр кино төслийг бэлэн болгочихоод байна. Мөн кинонд тоглох саналууд ирсэн. Зохиолоо уншижбайгаад шийдвэрээ гаргана.

-Кино төслийнхөө тухай жаахан тодруулаач?

-Нийгмийг өөрийнхөө өнцгөөс харж, түүнээс үүссэн эмзэглэлээ тусгасан. Юу болохгүй байна вэ. Үүний үр дагаварнь юу болох бол. Хүүхдийн эрх гээд яриад л байдаг. Гэвч тууштай ямар арга хэмжээ авч байна вэ. Энэ талаарманай кино төсөл өгүүлэх болно. Үүнээс цаашихыг нь нууц үлдээе.

-Зохиолоо аваад та хамгийн эхэнд юуг хардаг вэ?

-Эхлээд жанрыг нь хардаг. Мэдээж зохиолоо сайн уншина. Кино баг, хамтарч ажиллах уран бүтээлчид болоннайруулагчаар хэн ажиллах нь чухал. Гэхдээ санал тавьсан бүхэнд оролцохыг урьтал болгодоггүй. Тодорхойхэмжээгээр өөрийгөө сорьсон, уран уран бүтээлд ажиллахыг хичээдэг.

-Эсрэг дүрийн санал их ирдэг үү?

-Бараг л тийм. Зохиолч, найруулагч нь тэгж хардаг юм уу мэдэхгүй. Гэхдээ эсрэг дүр тухайн киноны гол дүрийгилүү тодотгож өгөх хүчтэй. Ганцхан эсрэг дүр дээр ч биш аливаа уран бүтээлдээ чин сэтгэлээсээ, бүтээлчээрхандахыг хүсдэг. Биднийг оюутан байхад багш минь байнга эрэл хайгуул, судалгаа хийж бай гэж захидаг байсан. Уран бүтээл эхлэх бүртээ энэ зарчмыг баримтлахыг хүсдэг.

-Жанрын хувьд инээдмийн кино Монголд ноёрхоод байна уу ?

-Нийгэм их стресстэй учир үүнийг шаардаад байна л даа. Ийм бухимдалтай нийгэмд амьдарч байгаа учиртолгойгоо амрааж, инээхийг хүсч байгаа үзэгчдийг буруутгах ёсгүй. Социализмын үед уран бүтээлд хандаххандлага өөр байж. Төрөөс харж үзэж, төсвийг нь баталдаг бодлоготой байсан. Энэ нийгэм халагдсанаар уранбүтээлчид бор зүрхээрээ явж байна. 20 гаруй жил ямар ч бодлогогүй, урлаг гэдгийг өөр, өөрийн өнцгөөр харж, ойлгочихсон учраас уран бүтээлийн чансаа буурч байна. Зөвхөн өнгө, хэлбэр дагасан бүтээл төрж байгаагүгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь бүх уран бүтээлчийг хэлж байгаа юм биш. Үүнээс гадна жинхэнэ үзэгч ховордоод байнауу даа. Бид киног үзээд юуг ойлгох вэ, өөрт тусгаж авах сайн тал нь юу байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Мөнүүнийг төрийн бодлогоор зохицуулах шаардлага ажиглагдах юм. Киноны салбар энэ хэвээр явбал 10, 20 жилийндараа юу болох бол. Гэтэл гадны орнуудад кино урлагаа бодлогоор нь дэмжиж ажилладаг учир эрчимтэй хөгжижбайна. Тэд уул уурхай, газрын баялгаасаа илүү киногоор үзэгчдийнхээ тархийг цэнэглэхээс гадна орлого олжчадаж байна.

-Киноны салбарынханд төрийн зүгээс тогтоосон, бодлого байхгүй болохоор дуртай нь хүссэнээ хийх ньаргагүй юм л даа?

-Хуучны киноны сэтгэлд хоногшсон байдаг нь үүнтэй холбоотой. Олон шат дамжлага, шүүлтийг давж, хянуулжбайж үзэгчдэд хүргэх эрхтэй болдог байсан. Тиймээс тэдгээр уран бүтээл хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Гэхдээаливааг үргэлж муу талаас нь харах хэцүү. Жинхэнэ уран бүтээл хийгээд том кино наадмуудад оролцож, эхорныхоо нэрийг гаргаж байгаа уран бүтээлч олон байна. Гагцхүү тэднийгээ л дэмжихсэн.

-Энэ их киноны дундаас шалгарч, зарцуулсан хөрөнгөө буцааж олно гэдэг амаргүй ажил байх даа?

-Хэдэн уран бүтээлч нь хуруу хумсаа хугалан байж нэг уран бүтээл хийнэ. Кино театр нь дэндүү өндөр түрээс авна. Тиймээс өнөөдөр уран бүтээлчид их зардлаар бүтээл хийхээсээ илүү бага мөнгөөр кино хийе гэдэг сэтгэлгээтэйболжээ. Тэгэхээр бүтээл төрөх чанар, хандлага нь өөрчлөгдөөд эхэлнэ. Харин үүний оронд төр засгаас бүрэнсанхүүжүүлээд том хэмжээний, олон уран бүтээлч хамарсан түүхэн кино хийж болно. Уран бүтээлчдийн мааньдунд жинхэнэ бүтээл хийж чадах авьяастай , мундаг залуу олон бий.

-“Ану хатан” киноны Данжилагийн дүрээр та “Academy awards” наадмын шилдэг туслах дүрийн шагнал авчбайсан. Энэ түүхэн дүрд яаж тоглох болов?

-Найруулагч Д.Алтантуяа надад шалгаруулалтад орох санал тавьсан. Ямар дүрд шалгаруулж байгааг ч мэдээгүй. Тэгсэн нэг өдөр дуудаад Данжилагийн дүрд шалгарсан тухай дуулгасан. Энэ жанжин эерэг дүр л дээ. Энэ бүтээл кино наадмаас гурван шагнал хүртсэн.

-Театрт багагүй хугацаанд ажилласан байх аа?

-Миний ажил, амьдралын гараа театраас эхтэй. Би хоёр театрт ажилласан азтай уран бүтээлч. Олон сайханхүмүүстэй тайзан дээр хамтарч байлаа. Би СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Саяхан Дундговьаймгийнхаа театрт нэг жүжиг сэргээж тоглоод ирсэн. Дахиад тайзны бүтээл хийхээр төлөвлөж байна.

-Та Дундговь аймгийнх байх аа?

-Миний бага нас Дундговь аймагт өнгөрсөн. Аав ээж хоёр минь театрт жүжигчин байлаа. Тиймээс багаасааурлагийн сайхныг мэдэрч өссөн. Аав ээжийгээ дагаад аялан тоглолтод нь явна. Энэ үеэсээ урлагт дурлаж эхэлсэн. Энэ нь ч жүжигчний мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэж боддог.

-Ажил, амьдралын гараагаа театраас эхэлжээ. Яагаад гарчихсан юм бэ?

-Өөрийгөө олон талаар сорьж үзье гэж бодсон. Зөвхөн тайзан дээр тоглохоос гадна урлагийн олон салбартажиллах сонирхолтой учир чөлөөт уран бүтээлчийн замыг сонгосон. Гэхдээ театртаа хайртай. Тэнд жинхэнэ уранбүтээлийн төлөөх хөдөлмөр буцалж байдаг. Жүжигчин хүний бярыг шавхаж, хөлсийг нь дуслуулж байж шинэ дүр, бүтээл төрдөг газар.

-“Ар хударга” киноны Канжогийн дүр бас л зэвүүн шүү?

-Монголд иймэрхүү нууц, зохион байгуулалттай бүлэглэл байгаа бололтой. Хүмүүс мэддэг хэрнээ ярихыгхүсдэггүй, хөшигний ард хаалттай байдаг. Энэ сэдвийг хөндсөн бүтээл юм. Канжогийн хувьд сайн үйл хийж байгааюм шиг мөртлөө хамгийн муу муухай зүйлийг зохион байгуулж байдаг. Энэ дүрээр нийгэмд ийм муу хүн олон байнагэсэн сануулга өгөхийг зорьсон.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний гэргий жүжигчин мэргэжилтэй. Хоёр хүүхэдтэй. Том охин монгол бүжгийн чиглэлээр сурдаг. Бага охин дунд сургуулийн сурагч. Гэр бүлийн хоёр хоёулаа урлагаар явахад хэцүү учир гэргий минь одоогоор уран бүтээлийн ажлаасаа түр чөлөө аваад байна.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: ‘ЗУУНЫ МЭДЭЭ’ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж