Японы дээгүүр баллистик пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Японы дээгүүр баллистик пуужин харвалаа

Өнөөдөр хуралдаж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Пхеньян өнөө өглөө 07.00 цагт Японы хойд хэсгийн дээгүүр дахин баллистик пуужин харвалаа. Хойд Солонгосын харвасан пуужин 770 км орчим өндөрт хөөрч, 3700 км орчим зайг туулсан талаар Сөүлээс мэдээлэв. Пуужин Японы Хоккайдо арлын дээгүүр нисч, Номхон далайд унажээ. Баллистик пуужинг Пхеньян орчмоос хөөргөсөн байна.

Энэ удаагийн пуужин өмнө нь өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Хоккайдо арлын дээгүүр харвасан Хвасон-12 тив алгасах баллистик пуужингаас илүү хол тусчээ. Өмнөх пуужин 550 км орчим өндөрт хөөрч, 2700 км зайг туулсан байдаг.

Хойд Солонгосын пуужин 3700 км орчим зайг туулсан нь АНУ-ын Гуам арлыг хүрэхэд хангалттай гэдгийг ажиглагчид онцолжээ. Пхеньянаас Гуам арал хүртэл 3400 км зайтай.

Пхеньян энэ сарын эхээр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гаригт Хойд Солонгосын эсрэг шинэ хатуу хориг тавьсан юм. Үүний хариуд өчигдөр Пхеньянаас Японыг живүүлж, АНУ-ыг үнсэн товрог болгоно хэмээн сүрдүүлсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж