Стив Кийн Блэкернийг гурван жил удирдана

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Стив Кийн Блэкернийг гурван жил удирдана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Английн хөлбөмбөгийн Блэкберн Ровэрс багийн мэнэжэр Стив Кийн шинэ гэрээг удирдлагуудтайгаа байгуулж, 2013 оны зун хүртэл Ивүүд парк цэнгэлдэхэд үлдэхээр болсон байна. Өнгөрсөн сард Сэм Аллэрдайсыг ажлаасаа халагдсаны дараа 43 настай дасгалжуулагч маань багийн түр дасгалжуулагчийн албан тушаалд ажиллаж байсан юм. Улмаар энэ улирлыг дуустал багийн мэнэжэрийн ажилд томилогдсон Кийний оронд туршлагатай дасгалжуулагч авна гэж Блэкбөрний удирдлага, Энэтхэгийн Вэнки групп мэдэгдэж байв. Дасгалжуулагчийн ажилд Диего Марадонагийн нэр хамгийн түрүүнд бичигдэж байсан ч одоогийн үзүүлж буй амжилтаас нь болоод Стив Кийнтэй урт хугацааны гэрээ байгуулахаар шийдсэн аж. Стив Кийн багийг удирдах болсоноос хойш долоон тоглолт хийхэд гурав ялсан бөгөөд үүн дотор Ливэрпүүлийг 3:1-ээр хожсон нь түүний нэр хүндийг улам өргөсөн юм. Блэкбөрн одоо прэмьерлигийн 11-р байрт бичигдэж байна. Нэгдүгээр сарын эхээр Кийн туслах дасгалжуулагчаараа Арсэналын хагас хамгаалагч байсан Жон Енсэнийг авсан бол тоглогчийн хувиар довтлогч Роке Санта Круз, хагас хамгаалагч Жэрмэйн Жонс нарыг багтаа элсүүлээд байгаа билээ.

    Score studio.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж