Б.Чойжилсүрэн: Төсвийн орлого 300 сая доллараар давсан

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн: Төсвийн орлого 300 сая доллараар давсан

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй дэлхийн нийтийг хамарсан яруу найргийн томоохон үйл явдал өнөөдөр (09.29) дэлхий даяар өрнөж байна.

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Захирлуудын зөвлөлөөр манай улсад ногдох дараачийн шатны санхүүжилтийг дүгнэх хурал энэ сарын 25-нд товлогдоод байсан. Гэвч энэ сарын 7-ны өдөр Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгдсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.


-ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх эсэх эргэлзээтэй байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд дараагийн Ерөнхий сайдтай уулзаж байж ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх эсэх тодорхой болно.

-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш одоогоор нийт хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирээд байна вэ?

-Валютын сангийн хөтөлбөр бол багц санхүүжилт юм. Жишээ нь, Азийн хөгжлийн банк энэ жил 250 сая ам.доллар өгөх ёстой. Эхний 100 сая ам.доллар ороод ирчихсэн. Дараагийн 100 сая ам.долларын хэлэлцээр явагдаж байна, асуудал гарахгүй бол ирэх аравдугаар сард ороод ирнэ. Үлдсэн 50 сая ам.долларыг арванхоёрдугаар сард авах график гаргасан. Түүнчлэн Дэлхийн банкнаас 130 орчим сая ам.долларыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаж авах урьдчилсан хэлэлцээр үргэлжилж байна.

-Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өссөн. Үүнтэй уялдан төсвийн орлого хэдэн төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна вэ?

-Төсвийн орлого төлөвлөгөөнөөс 300 сая ам.доллараар давж биелсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг их наяд орчим төгрөгөөр даваад байна. Аравдугаар сарын 1 гэхэд 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Орлого давж биелсэн тул төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгө болон нэн тулгамдсан зардлуудад хуваарилна.

-Есдүгээр сарын хүүхдийн мөнгө төсвийн тодотгол хийсний дараа орох уу? Арилжааны банкаар үйлчлүүлж байгаа ихэнх иргэд хүүхдийн мөнгө асууж байна гэх юм.

-Дөрөвдүгээр сарын 14-нд төсвийн тодотгол батлахдаа 161 тэрбум 500 сая төгрөгийн хүүхдийн мөнгө баталсан. Төсөвт суулгасан мөнгөө бүгдийг нь олгочихсон. Есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгохын тулд 110 тэрбум төгрөг шаардлагатай. Ер нь бол төсвийн тодотгол хийсний дараа хүүхдийн мөнгө олгоно.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж