Хуучирсан мэдээ: 2017.09.14-нд нийтлэгдсэн

Хятадын баруун өмнөд хязгаарын Юньнань мужийн төвд ертөнцөд ховор сонин газар бий. Энд хутга, сэлмийн ир шиг хурц ирмэгтэй хад чулуу ой мод мэт бүрэлдэн тэнгэр баганадан тогтжээ. Ийм хачирхалтай чулуун ой энэ нутагт хаа сайгүй байдаг. Эртнээс эдүгээ хүртэл энд диваажин оршдог гэсэн домог яригдсаар иржээ. Домогт өгүүлснээр эндхийн хад чулуу эгэл ард түмнийг хамгаалахаас гадна буян заяагаа даатган залбирвал гай барцдыг ч арилгах гайхам хүчтэй гэнэ. Хамгийн жигтэй сонин нь гэвэл аварга том чулуу мод адил тасралтгүй “ургадаг”. Зуун жилийн дараа ч тэнгэр баганадсан чулуун ой сүндэрлэсээр, улам өндөр болсоор байх биз. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж