Хятадад “гэрэлтсэн” өндөр технологи

Хуучирсан мэдээ: 2017.09.14-нд нийтлэгдсэн

Хятадад “гэрэлтсэн” өндөр технологи

Наннин олон улсын үзэсгэлэнгийн төвд өнгөрсөн мягмар гаригт хос сүүлэндээ хилэнцэт хорхойн дүр сийлсэн агаарын хөлөг “зочиллоо”. Хятад-АСЕАН-ий хамтын ажиллагаа өдөр ирэх бүр гүнзгийрч байгааг дагалдсан өндөр технологийн бүтээлүүд Хятад-АСЕАН-ийн үзэсгэлэн яармагт байраа эзэлжээ. 14 дэх удаагийн тус үзэсгэлэн яармагт анх удаа ухаалаг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн хэсэг байгуулж, удирдлагатай машин, ухаалаг робот, 3D хэвлэгч, ухаалаг хэрэглээний электрон төхөөрөмжүүд байрлуулсан аж. Энэ үеэр мөн ухаалаг роботууд бүжиглэн, жүржийн шүүсийг оролцогчдод өгч байв. Түүнчлэн оролцогчид алсын зайны ухаалаг хурлын системтэй танилцсанаас гадна роботын  үйлчилгээг авсан юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж