Ц.Гончигийн нэхэмжлэлийг бүрэн барагдуулсангүй

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Ц.Гончигийн нэхэмжлэлийг бүрэн барагдуулсангүй

Насанд хүрээгүй охины амийг  санаатай хөнөөсөн Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр боллоо.  Хоёр жил таван сарын өмнө буюу 2008 оны долдугаар сард уг хэрэг гарсан юм. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил орчим үргэлжилж, 2010 оны зургадугаар сард шүүхэд шилжсэн ч шүүх хурал зургаан удаа хойшилсон юм. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард болсон анхны шүүх хурлаар нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Энэ хугацаанд талийгаач охины аав Ц.Гончиг сэтгэл санаагаар  хохирсон хэмээн найман сая төгрөг холбогдогчдоос нэхэмжилжээ. Харин шүүх бүрэлдэхүүн  талийгаач охины оршуулгын зардал болох  хоёр  сая 467 мянган төгрөгийг хэрэгт холбогдогчдоос  хохирогч Ц.Гончигт  гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж