Мэс заслын эмчийг робот орлох уу?

Хуучирсан мэдээ: 2017.09.14-нд нийтлэгдсэн

Мэс заслын эмчийг робот орлох уу?

Робот цагаан халаад өмсөн, мэс заслын ширээний өмнө зогсож байна гэвэл танд ямар санагдах вэ. Холбогдох тоо баримтаас харахад, 2006 онд бүтээсэн анхны мэс заслын робот өнгөрсөн хоёрдугаар сар хүртэл Хятадад нийт 40 мянга гаруй удаа мэс ажилбар хийжээ. 

Өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд роботын хэрэглээ хамгийн ихтэй зах зээлийн нэгдүгээрт зүй ёсоор Хятад орж байна. Ухаалаг роботыг эмчилгээний салбарт өндөр түвшинд хэрэглэдэг. Харин мэс заслын эмчийг робот хэзээ нэгэн цагт орлож чадах уу?

Бодит байдал дээр мэс засал хийхэд нэг ахлах эмчээс гадна 3-4 туслах эмч шаардлагатай болдог. Харин мэс заслын роботын тусламжтайгаар адилхан мэс засалд ердөө ганц ахлах эмч болон сувилагч байхад л хангалттай. Гэсэн хэдий ч мэс заслын робот эмч нарыг бүрэн орлоно гэж хэлэхэд одоохондоо эрт байгаа аж. Мэс заслын робот илүү уян хатан, нарийвчилсан болж буй ч бүхий л ажилбарыг хийж чадахгүй байгааг Синхуа агентлаг онцолжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж