
Хан-Уул дүүргийн нутаг анхан шатны шүүхэд өчигдөр Төв аймгийн сум дундын шүүхийн ажилтан Г бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж 10 жил хоёр сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр гаргалаа. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр тус аймгийн шүүхэд хамт ажилладаг бичээч У-г архидан согтуурсаны улмаас танхайрч зодсоноор шууд үхэлд хүргэсэн болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон байна.
Н.Түвшин