Эрээний хил цагаан сараар найм хоног амарна

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Эрээний хил цагаан сараар найм хоног амарна

Бүгд Найрамдах Хятад улсын Эрээн хот Замын-Үүд дэх хил Хаврын баяр буюу Цагаан сарын баярыг тохиолдуулан  ирэх сарын нэгнээс найман хүртэл амрах юм байна. Тус улсаас зарим  амралтын өдрийг ажлын өдөр болгон өөрчилсөн байна. Жишээ нь энэ сарын 30, ирэх сарын 12-ны амралтын өдрүүдэд  ажиллах юм байна.  Манай улсын Замын-Үүд, Алтанбулагийн төмөр замын боомтууд баярын үеэр ажиллах юм байна.  Цагаан сар,  Хятад улсын  Хаврын баяртай давхцаж байгаа учир энэ сарын гуравнаас 12 боомтыг гурав хоног  хаахаар болжээ. Мөн Оросын холбооны улстай хиллэдэг хилийн боомтын наймыг нь ирэх сарын нэгэн, хоёронд түр  хаахаар болсон байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж