Glamour сэтгүүл дэгжин эмэгтэйг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Glamour сэтгүүл дэгжин эмэгтэйг нэрлэв

Британийн хөгжмийн реалити-шоугийн шүүгч, дуучин  X-Factor Шерил Коул (Cheryl Cole) дэлхийн хамгийн дэгжин эмэгтэйгээр нэрлэгдсэн гэж  BBC News мэдээлж байна. Шерил Коул Glamour сэтгүүлийн үнэлгээний чансаанд хамгийн дэгжин хувцасладаг гэсэн ангилалд нь түрүүлэн  Рианнаг ардаа орхижээ. "Gossip Girl" олон ангит киноны жүжигчин эмэгтэй Блэйк Лайвли (Blake Lively) хоёр дахь жилдээ хамгийн ганган цуутан гэсэн хувилбарыг тэргүүлсэн байна.  X-Factor-ийн хөгтлөгч Данни Миноуг энд зургаад бичигдсэн бол  түүний эгч Кайли энэ удаа эхний 50-д ч орж чадсангүй. Чансааны 7-8-д топ-модель Кейт Мосс ба дуучин Бейонсе Ноулз нар байлаа. Хамгийн доожоогүй хувцасладаг хүнээр модель Кэти Прайс нэрлэгджээ.
Шерил Коул 2005 онд геалти-шоуд Girls Aloud хамтлагт байхдаа ялан алдар нэртэй болсон юм. Хамтлагийнхаа бүтцэд тэрээр хэд хэдэн цомог бичүүлэн британи чартын дээд хэсэгт орж байлаа. Өнгөрсөн жилд өөрийн гоцлолын "3 words" цомгоо гаргасан  юм.  Коул 2008 оноос X-Factor шоу-д ажиллан Британийн телевизийн хамгийн дэгжин хөтлөгч нарын нэг болжээ. Glamour сэтгүүлийн чансааг 14 мянган уншигчдын саналын дагуу гаргасан ба дүнг нь уг сэтгүүлийн тавдугаар сарын дугаарт хэвлэнэ.
2009 оны арванхоёрдугаар сард Vogue сэтгүүл бас нэг ийм чансааг гаргахад түүнд Шерил Коул дөрөвт, хамт ажиллагч Данни Миноуг тавд нэрлэгдсэн байлаа. Vogue-гийн эхний байрыг телевизийн хөтлөгч Алекса Чанг (Alexa Chung) авч байсан бол Glamour-ийн уншигчид түүнд тавдугаар байрыг өгсөн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж