Зохион байгуулагч Боловсрол суваг телевиз
Зорилго Монгол хүний оюун сэтгэлгээнээс төрсөн шинэ санаагаар дэлхийн түвшинд хүрсэн өөрсдийн entertainment show-г бүтээх
Оролцох хүрээ Мэргэжлийн студи, продакшнууд
Телевизийн суралцаж буй оюутан залуус
Сонин содон санаа өвөртөлсөн хэн бүхнийг …
Эхлэх огноо 2011 оны 01-р сарын 21
Үргэлжлэх хугацаа 2 сар
Шалгаруулах огноо 2011 оны 04-р сарын 15 – 25
Бүтээл шалгаруулах
комиссын бүрэлдэхүүн Боловсрол суваг телевиз-ийн Креатив алба
Мэргэжлийн студи, продакшнуудаас урьсан төлөөлөгчид
Маркетингийн алба
Бүтээл хүлээж
авах хэлбэр Уралдаан оролцогчид бүтээлийг илгээхдээ дараах нөхцлүүдийг баримтлан ажилласан байна.
1. Бүтээлийн санааг оновчтой, тодорхой илэрхийлэн, Microsoft Word програмаар шивж, принтерээр хэвлэсэн байна.
2. Бүтээлийн онцлогийг харуулж чадах зургуудаар баяжуулсан байна.
3. Нэг дугаарын болон нийт гарах зардлын хэмжээг нарийн тооцоолж гаргасан байна.
4. Нэвтрүүлгийн товч анотацийг гаргаж оруулна.
5. Нэвтрүүлэгт оролцох оролцогчид болон хөтлөгчийн төлөвлөлтийг хийнэ. Хэн байж болохыг 2 – 3 хувилбараар гаргана.
6. Бүтээл илгээгчийн тодорхойлолт, хаяг, эргэж холбогдох харилцааг тодорхой бичиж, дугтуйлна.
Шалгарсан бүтээлийг
дэмжих хэлбэр Уралдаанд шалгарсан бүтээлийг дараах байдлаар дэмжиж хэрэгжүүлнэ.
- Санхүүжилт хийж өгнө.
- Мэргэжлийн техник хангамж, ажиллах хүчийг гаргаж, нэвтрүүлгийг чанартай хийж гүйцэтгэнэ.
- Телевизийн эфирээр оновчтой цагт цацаж, нийтийн хүртээл болгоно.
- Бүтээлийн зохиогчийн сурталчилна.
Маркетингийн алба
Холбоо барих утас:99112983, 88009445