Хуулийн үзэл баримтлалд тусгаснаар Хөгжлийн банк нь арилжааны банкуудаас өөр үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан томоохон төсөл хөтөлбөр, тодруулж хэлбэл, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг 18.1 их наяд төгрөг шаардсан ажилд хөрөнгө оруулна гэж үзэж байна. Мөн Хөгжлийн банкны зээлийн баталгааг Засгийн газар гаргана. Энэ асуудалд гишүүд ихээхэн болгоомжтой хандаж байна.
Учир нь өнгөрсөн хугацаанд Монголын төр өөрийн гэсэн банкуудтай байсан, гэвч түүнийгээ төрд байсан цөөн тооны хүн нь хуваагаад хувьчлаад авчихсан. Мөн арилжааны банкууд байгуулагдсан ч, дараа нь дампууруулчихдаг. Тиймээс Хөгжлийн банкийг ирээдүйд ийм хувь заяа хүлээж байж болзошгүй тул түүнд хаалт тавьсан, улстөрөөс ангид байлгах гэсэн заалтыг заавал оруулах шаардлагатай гэдгийг анхааруулав. Хэлэлцүүлэг үдээс хойш үргэлжилнэ.