Цөмийн энергийн газар эмэгтэй даргатай болно

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газар эмэгтэй даргатай болно

Ердөө хоёрхон хоногийн өмнө гурван агентлагийн даргыг шинээр томилсон ч дараагийн томилгооны тухай дуулдаж эхлэв. Энэ удаад Цөмийн энергийн газрын дарга Ц.Энхбатын оронд Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж буй А.Ундрааг томилох төлөвтэй байна. Цөмийн физикч мэргэжилтэй, олон улсын бодлого судлалаар мэргэшсэн энэ эмэгтэй Ц.Энхбатын орыг залгах нь. Цаашид ч агентлагийн дарга нарын халаа сэлгээ ширүүхэн үргэлжилж мэдэхээр байгаа бөгөөд үүнд Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв, ТӨХ-ны даргын томилгоо ээлжээ хүлээж байгаа гэнэ.

Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж