Хятадын олон улсын шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн яармаг Сычуань мужийн Мянянь хотод нээлтээ хийлээ. Гурван хоногийн хугацаанд үргэлжилсэн тав дахь удаагийн үзэсгэлэнд дэлхийн 20 улс болон бүс нутгаас 754 байгууллага зорин ирж оролцсон аж. Тэд өөрсдийн шинэ санаа, шилдэг бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэн, шинжлэх ухаан, технологийн гайхамшигтай нэг дор танилцах, түүнийг мэдрэх боломжийг бүрдүүлжээ.
Эх сурвалж: CCTV